Х.Гантулга: 2017 онтой харьцуулахад нийтийн тээврийн орлого 60 гаруй хувиар буурсан

Нийтийн тээврийн үйл ажиллагааг сайжруулах, зөвлөмж боловсруулах зорилгоор Ажлын хэсэг гарч, холбогдох байгууллагуудад шалгалт хийсэн. Энэ үеэр “Улаанбаатар смарт карт” ХХК-иас илэрсэн зөрчлийн талаар НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулгаас тодрууллаа. -“Улаанбаатар смарт карт” ХХК-д хэзээ шалгалт хийсэн бэ. Энэхүү шалгалтын зорилго нь юу байсан бэ? -Нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагааны оролцогч байгууллагуудын үйлчилгээг сайжруулах, санал дүгнэлт боловсруулах чиг үүрэгтэй Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/836 дугаар захирамжаар байгуулсан. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн байгууллагуудад үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр ажилласан гэсэн үг. Зөвхөн “Улаанбаатар смарт карт” ХХК-д шалгалт хийгээгүй. Энэ Ажлын хэсгийг миний бие ахалж, шалгалт гэхээс илүүтэй нийтийн … Continue reading Х.Гантулга: 2017 онтой харьцуулахад нийтийн тээврийн орлого 60 гаруй хувиар буурсан